Qast Software Group нь Хятад дахь компъютерийн програм-хангамж нийлүүлдэг албан ёсны борлуулагч томоохон компаниудын нэг юм. Бидний зорилго бол Хятадын зах зээлд глобал програм-хангамж болон технологийг тасралтгүй оруулж ирэх явдал юм.
Өнөөдөр бидний бизнесийн үйл ажиллагаа чамгүй амжилтанд хүрээд байгаа билээ. Манай компаний төв оффис Шанхай хотод байрладаг. Мөн манайх Бээжин, Гуанжоу, Шэнжэн ба Сингапур хотуудад салбар оффисуудтай. Манайхаар төрийн болон хувийн байгууллагууд, боловсрол шинжлэх ухаан судлалын салбарууд зэрэг мянга мянган албан байгууллага пүүс компаниуд сэтгэл хангалуун үйлчлүүлсээр байна. Мөн бид борлуулалтын хүчирхэг сувгууд бий болгоод байна, одоогоор бид сүлжээндээ 1000 гаруй борлуулагчтай. Qast Software Group нь үйл ажиллагааныхаа хүрээнд борлуулалт, маркетинг, техникийн дэмжлэг, Мэдээлэл Технологийн зөвлөгөө, програм хангамж байрлуулалт, ОЕМ, сургалт зэрэг үйлчилгээ үзүүлдэг.
Бид дэлхийд нэртэй зуугаад олон улсын компъютерийн програм хангамж үйлдвэрлэгч компаниуддай хамтран ажиллаж програм хангамжийн бүтээгдэхүүнүүдийг хятад болон зүүн азийн орнуудад нийлүүлдэг. Бидний борлуулж буй програм хангамж, технологийн бүтээгдэхүүнүүд нь дэлхийн янз бүрийн орноос нийлүүлж буй тодорхой онцлог бүхий шинэлэг бүтээгдэхүүнүүд зонхилдог.
Qast компаний гол чиг хандлага нь бидний худалдан авагчид юм. Бид худалдан авагчидаа сонсоно, тэдэнд туслана, хүргэж өгнө
- Сонсоно: Qast хэрэглэгчдийнхээ бизнесийн асуудал ба хэрэгцээг сонсоно.
- Туслана: Qast хэрэглэгчиддээ технологийг эзэмшихэд нь хамгийн хэрэгцээтэй арга замийг хүргэж туслана.
- Хүргэж өгнө: Qast хэрэглэгчиддээ хамгийн үр дүнтэй бизнесийн шийдлийг хүргэж өгнө.
Хэрэв танай компаний үйл ажиллагаа:
- програм хангамж борлуулагч, агентлаг
- програм хангамж үйлдвэрлэгч
- ОЕМ худалдан авагч
- Санхүүгийн хөрөнгө оруулагч
бол бидэнтэй хамтран ажиллахыг урьж байна. |